РУ
EN
ЗӨВЛӨЛТ МОНГОЛЫН САНСРЫН ХАМТАРСАН НИСЛЭГ

а


Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн

эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.


Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн

эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.


ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын тасгийн  эрдэм шинжилгээний ажилчид 

"Сансрын найм"(С.Батмөнх, Л.Лхагва, Ш.Дамба, Б.Чадраа, О.Баасансүрэн, П.Хосбаяр, С.Ваша, Д.Рэгдэл)


Сансрын хөлгийн гадна задгай сансарт байрлуулах

"Туяа" туршилтындетектор-2 төхөөрөмжийг шалгаж хүлээлгэн өгөв.


Сансарт судалгаа хийж гүйцэтгэх Монголын эрдэмтэдийнзохион

бүтээсэн зарим багажууд


Хамтарсан нислэгийн Монголын талын бэлтгэл ажилтай танилцахаар

ЗХУ-ынсансрын нислэгийг удирдах төвийн ажилчид Монголд хүрэлцэн ирэв


Оддын хотхонд МАХН-ын Төв хорооны комисс манай хоёр нисэгчийн

бэлтгэл сургуультай хэд хэдэн удаа очиж танилцав


Монгол улсын ШУА-д хадгалагдаж байгаа олон зуун жилийн тэртээ зохиосон

1400 орчим Монгол нэртэй тэнгэрийн эрхсийн зураг


Зохион бүтээгч Ш.Дамба, Д.Борчулуун нар өөрсдийн зохион бүтээсэн

багаж төхөөрөмжөөпрофессор А.В.Левинцов-д танилцуулж зөвөлгөө авав


Монголын эрдэмтэдийн бэлтгэсэн "Чацаргана", "Борц" зэрэг төслийг танилцуулав.

(Лхагва, Уртнасан нар )


Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэгийн багийн Монголын нутаг дэвсгэр дээгүүр

нисч өнгөрөх маршрутыг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран хэлэлцэв


ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн сансрын лабораториуд сансрын хөлгөөс

Ж.Гүррагчаагийн дамжуулах мэдээллийг хүлээн авах

багаж төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэртэй танилцав



Онцгой томилолт

Үгийг З.Дорж,            Аяыг Т.Чимэддорж         

ОНЦГОЙ ТОМИЛОЛТ

Оддын өндөрт дүүлэн хүрэхээр

Огторгуйн хөлгөөр цойлон явна

Орчлон даяар дуулан баясах

Онцгой томилолт өвөртөлж явна би   

     Энхийн хөгжлөөр газар дэлхий   

     Эрхэс гаригт гэрэл туяатай   

     Эрдэм ухаанаар хүн төрөлхтөн   

     Энгүй сансрыг эзэгнэх заяатай

Агуу нислэгт хамтарч мөрдсөн

Ачит нөхрийнхөө эрдэмд биширье

Амьдрал үйлсээрээ үүрд бадраах

Ариун нандин найрамдлаа бахдья  

    Тойрог замын залуурт хөлөг минь  

    Кремлийн цаг шиг бат итгэлтэй  

    Тодхон гялалзах ерөөлт гариг минь   

Шинжин судлах мөнх баялагтай

Өнгөт мандлыг нэвтлэн ширтэж

Өргөн түмэн минь баярлан суугаа

Алган дээрээ тосч авахаар

Алтан дэлхий хүлээж суугаа   

   Оддын өндөрт дүүлэн хүрээд   

   Огторгуйн хөлгөөр цойлон явна   

   Олон даяар дуулан баясах   

  Онцгой томилолт  биелүүлээд ирлээ би.


Ээжий нь арван төгрөг

С.Удвал  

  ЭЭЖИЙ НЬ АРВАН ТӨГРӨГ

Хэрэв хүү чинь сансарт нисвэл

Хэлүүлэх юм юу байна? Гэж

Анд нөхөд нь айлчлан ирсэнд

Ачит ээж нь хүүдээ

Арван төгрөг илгээлээ.  

   Энгэртээ авч явахад нь  

   Хөнгөн нимгэн байг даа гэж    

   Ээж аавын нь хөдөлмөр шингэсний    

   Энэхэн нэгэн тэмдэгт гэж 

   Ачит ээж нь хүүдээ    

   Арван төгрөг илгээлээ.

Төрөлх нам засгаа бодож явахад

Төрийн сүлд нь байгаа юм аа гэж

Зөвлөлт улстай нөхөрлүүлсэн

Жанжин Сүхбаатарын дүртэй юм гэж

Ачит ээж нь хүүдээ

Арван төгрөг илгээжээ.  

   Хоёулаа хамт нисэхийг нь бодож  

   Хос өлзийтэй гэж билэгшээж  

   Алсын алсад аялж ирэх  

   Ариун зам нь дардан байг гэж    

   Ачит ээж нь хүүдээ  

   Аравтын дэвсгэрт илгээжээ.

Ангирын дэгдээхэй шиг дэрвэсэн

Арван дүү чинь хүлээж байна гэж

Алтан дэлхийдээ буцаад ирэхэд нь

Арван хуруун дээрээ тосоод авах сан гэж

Орой бүрийгээр тэнгэр ширтэхэд нь

Од болгон хөдлөх шиг болж байлаа.